АРИУН ГОЛОМТ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

09:42 , 2008-5-11 .. Бичигдсэн: АРИУН ҮНДЭСТЭН .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Аливаа Улс орон өөрсдийн бахархал, илэрхийлэл болсон Төрийн Дуулалтай байдаг. Манай  Улсын Төрийн Дуулалыг  анх 1924  онд  зохиосон юм. Цаг үеийн байдлыг дагаж, үндсэн аялгууг хэвээр хадгалан, харин үгийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Эндээс үзэл бодлын шуурга ямархуу хүчтэй болох нь илэрхийлэгдэнэ. Нэгэн аялгуунд шигтгэж өгсөн ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-ыг илэрхийлсэн Төрийн Дуулал маань дараахь онуудад хамаарагдана. Эхнийх нь 1924-1950 он, хоёрдох нь 1950-1962 он, гуравдахь нь  1961-1991 он,  1991-2006 он,  өнөөг хүртэл  албан ёсоор  дуулагдаж байна.  2006 оны 7-р сарын 11-нээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан  ЭЗЭН ЧИНГИС ХААН-ыг магтан өөрчилсөн юм.



Одоогийн Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

            Хамаг дэлхийн шударга улстай

            Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

            Хатан зориг, бүхий л чадлаараа

            Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

            Эрэлхэг Монголын золтой ардууд

            Эрх чөлөө жаргалыг эдлэв

            Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

            Жавхлант манай орон мандтугай



1991-2006 он

Дархан манай хувьсгалт улс

Даяар монголын ариун голомт

Дайсны хөлд хэзээ ч орохгүй

Дандаа энхжин үүрд мөнxжинө

            Хамаг дэлхийн шударга улстай

            Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

            Хатан зориг бүхий чадлаараа

            Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай

            Хамаг дэлхийн шударга улстай

            Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

            Хатан зориг бүхий чадлаараа

            Хайрт Монгол орноо мандуулъя



1961-1991 он

Урьдын бэрх дарлалыг устгаж

Ардын эрх жаргалыг тогтоож

Бүх нийтийн зоригийг илтгэсэн

Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

            Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж

Хүчит түмэн улсыг хөгжүүлж

Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн

Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

            Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож

Дэвшилт олонтой санаа нийлж

Хандах зүгийг бахтай барьсан

Мандах коммунизмыг цогтой зорьсон

            Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

 


Сэтгэгдэл үлдээх

01:01 , 2008-12-16 .. Бичсэн: Зочин
Duutai yutai hiitei ni tawih bolomj baihgui yu?

06:37 , 2008-10-30 .. Бичсэн: Зочин
love struck rolling on the floor kiss

zob shuu

04:44 , 2008-4-6 .. Бичсэн: baatar (зочин)
zob shuu neeree bid nar toriin duulaliin ugee sain medeh bolov uu bi l lav shine ugiig ni anh udaa unshij baina

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

 

ҮГ ХЭЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮНДЭС УГСАА ЧИНЬ АРИУН

Тавтай морил:

Нүүр хуудас
Бичлэгийн сан
ЧУЛУУДАЙ танилцуулга


Би Монгол хүн:





Ангилалууд:

АРИУН ҮГ
АРИУН ҮЗЭЛ
АРИУН ҮНДЭСТЭН

сэтгэгдэл


Эх орончдын дуудлага:



 


 


Сүүлийн бичлэгүүд:

БЛОГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
ЭХ ОРОНЧИД БА ЭРЛИЙЗҮҮД
ХҮН Ч БАС АМЬТАН
БИЛЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ
ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ
НЭГЭН ЗАХИА ОЛДЛОО ГЭНЭ ҮҮ
СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
АНХНЫ АЛХАМ

Хаанаас ч хамтдаа:

Таны булан:




Нэгдэцгээе:



Çî÷äûí òîî:

idiomatic-dormant