АРИУН ГОЛОМТ

ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ

02:51 , 2008-10-8 .. Бичигдсэн: АРИУН ҮГ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

 

ҮГ ХЭЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮНДЭС УГСАА ЧИНЬ АРИУН

Тавтай морил:

Нүүр хуудас
Бичлэгийн сан
ЧУЛУУДАЙ танилцуулга


Би Монгол хүн:





Ангилалууд:

АРИУН ҮГ
АРИУН ҮЗЭЛ
АРИУН ҮНДЭСТЭН

сэтгэгдэл


Эх орончдын дуудлага:



 


 


Сүүлийн бичлэгүүд:

БЛОГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
ЭХ ОРОНЧИД БА ЭРЛИЙЗҮҮД
ХҮН Ч БАС АМЬТАН
БИЛЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ
ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ
НЭГЭН ЗАХИА ОЛДЛОО ГЭНЭ ҮҮ
СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
АНХНЫ АЛХАМ

Хаанаас ч хамтдаа:

Таны булан:




Нэгдэцгээе:



Çî÷äûí òîî:

idiomatic-dormant