АРИУН ГОЛОМТ

ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ

19:28 , 2008-10-25 .. Бичигдсэн: АРИУН ҮЗЭЛ .. Холбоос

Гадаад улсад Монгол Улсын далбааг мэддэг хүн байна уу?


Монгол улсын төрийн далбааМонгол улсын маань төрийн далбаа ийм л байдагсан. Бид ч яахав мэддэг юм байж. Гэтэл цаана чинь дэлхийн хүмүүс хэр мэддэг бол. Өөрийн улсын хил хязгаар, нэр, төрийн билэгдэл, тусгаар тогтнолоо хэрхэн зарлан тунхаглаж, сурталчилгаа явуулдаг юм бүү мэд. Гадаад хэргийн яам, гадаад оронд суугаа элчингүүд консулынхан л үүнийг хамгаас илүү хийж байх улс шиг санагдах юм. Саяхан хятадын ямар ч билээ нэг банкны вэб хуудсанд манай орны газрын зургыг өөрийн улсын хил дотор оруулаад барахгүй бусад хот гэдэг жагсаалтанд бичсэн байсныг сайн санаж байна. Иймэрхүү санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй тохиолдлуудад манай улсын засгийн газар болон холбогдох байгууллагууд нь ямар нэгэн арга хэмжээ авдаг л байх гэж найдаж сууна. Дор байгаа төрийн далбааг хэдэн оны хооронд ашиглаж байсныг сайн мэдэхгүй байна. www.google.mn-ээр хайлт хийж байхад энэхүү хуучин төрийн далбаа гадны ямар нэгэн вэб хуудсанд цохиж явах юм. Монголчууд минь төрийнхөө далбааг дээдэлж, дэлхий ертөнцөд таниулцгаая. Энэхүү үйлсэд бид бүгдээрээ л хувь нэмрээ оруулах хэрэгтэй байх. Ганцхан төрийн хийх ажил хэмээн хойш суухаас зайлсхийцгээе. ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ.



{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

 

ҮГ ХЭЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН
ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН БОЛ
ҮНДЭС УГСАА ЧИНЬ АРИУН

Тавтай морил:

Нүүр хуудас
Бичлэгийн сан
ЧУЛУУДАЙ танилцуулга


Би Монгол хүн:





Ангилалууд:

АРИУН ҮГ
АРИУН ҮЗЭЛ
АРИУН ҮНДЭСТЭН

сэтгэгдэл


Эх орончдын дуудлага:



 


 


Сүүлийн бичлэгүүд:

БЛОГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
ЭХ ОРОНЧИД БА ЭРЛИЙЗҮҮД
ХҮН Ч БАС АМЬТАН
БИЛЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ
ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ
НЭГЭН ЗАХИА ОЛДЛОО ГЭНЭ ҮҮ
СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
АНХНЫ АЛХАМ

Хаанаас ч хамтдаа:

Таны булан:




Нэгдэцгээе:



Çî÷äûí òîî: