АРИУН ГОЛОМТ |
|
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ 21:42 , 2008-05-11 .. Бичигдсэн: АРИУН ҮНДЭСТЭН .. Холбоос
Аливаа Улс орон өөрсдийн бахархал, илэрхийлэл болсон Төрийн Дуулалтай байдаг. Манай Улсын Төрийн Дуулалыг анх 1924 онд зохиосон юм. Цаг үеийн байдлыг дагаж, үндсэн аялгууг хэвээр хадгалан, харин үгийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Эндээс үзэл бодлын шуурга ямархуу хүчтэй болох нь илэрхийлэгдэнэ. Нэгэн аялгуунд шигтгэж өгсөн ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-ыг илэрхийлсэн Төрийн Дуулал маань дараахь онуудад хамаарагдана. Эхнийх нь 1924-1950 он, хоёрдох нь 1950-1962 он, гуравдахь нь 1961-1991 он, 1991-2006 он, өнөөг хүртэл албан ёсоор дуулагдаж байна. 2006 оны 7-р сарын 11-нээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ЭЗЭН ЧИНГИС ХААН-ыг магтан өөрчилсөн юм. Одоогийн Төрийн Дуулал Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай 1991-2006 он Дархан манай хувьсгалт улс Даяар монголын ариун голомт Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжин үүрд мөнxжинө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя Зоригт Монголын золтой ардууд Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя 1961-1991 он Урьдын бэрх дарлалыг устгаж Ардын эрх жаргалыг тогтоож Бүх нийтийн зоригийг илтгэсэн Бүгд Найрамдах Улсаа байгуулсан Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай Ачит нам алсыг гийгүүлж Хүчит түмэн улсыг хөгжүүлж Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай Зөвлөлт оронтой заяа холбож Дэвшилт олонтой санаа нийлж Хандах зүгийг бахтай барьсан Мандах коммунизмыг цогтой зорьсон Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас } |
ҮГ ХЭЛ ЧИНЬ АРИУН БОЛҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АРИУН БОЛ ҮНДЭС УГСАА ЧИНЬ АРИУН Тавтай морил:Нүүр хуудасБичлэгийн сан ЧУЛУУДАЙ танилцуулга Би Монгол хүн:Ангилалууд:АРИУН ҮГАРИУН ҮЗЭЛ АРИУН ҮНДЭСТЭН сэтгэгдэл Эх орончдын дуудлага:Сүүлийн бичлэгүүд:БЛОГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨЭХ ОРОНЧИД БА ЭРЛИЙЗҮҮД ХҮН Ч БАС АМЬТАН БИЛЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ НЭГЭН ЗАХИА ОЛДЛОО ГЭНЭ ҮҮ СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ АНХНЫ АЛХАМ Хаанаас ч хамтдаа:Таны булан:Нэгдэцгээе:Çî÷äûí òîî: |